Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт Засгийн газар болон Улсын Онцгой Коммисийн шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цахимаар 12 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт Даваа-Баасан гаригийн 14:00-18:50 цагийн хооронд цахим хэлбэрээр /Zoom сургалтын программ/ явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.
Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар явагдана. Холбоо барих утас: 11-313747
Дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс үзнэ үү. Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ