• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН”-ГИЙН НЭГЖ ЭРХИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2020-10-16 16:13:43

МХБ-д нэгж эрхээ бүртгүүлсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний хөрөнгө оруулалтын сан" нь гаргасан нэгж эрхийн 95% буюу  47.5 сая ширхэг нэгж эрхийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цаг хүртэл авч дууслаа. 

“Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 2,245 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5,537,565,300 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 16.5 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

Компанийн ирүүлсэн төлөвлөгөөний дагуу олон нийтээс ирүүлсэн нийт 2,234 хөрөнгө оруулагчдын 3,162,565,300 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгын 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 69.1 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр боллоо. 

СЗХ-ноос “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ