2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 241,878,940.73 төгрөгийн үнийн дүн бүхий 261,189 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +15.00%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.83) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,006 ширхэг үнэт цаасыг 203,338,190.00 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.36 хувиар өсч 16072.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,443,873,768,570.62 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ