• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН II-Р ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2013-11-19 16:36:20
2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/, брокер дилерийн компаниуд зэрэг үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. 
 
Энэхүү зөвлөгөөнөөр Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн хандлага, тулгамдаж буй асуудлын хүрээнд СЗХ болон МҮЦАЭХ-ны удирдах албаныхан илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлж, Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийн асуудлууд сэдвийн дор Монголын хөрөнгийн бирж болон ҮЦТТТХТ-ийн удирдах ажилтнууд тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасан.
 
Энэхүү зөвлөгөөнөөс төр болон өөрийгөө зохицуулах байгууллагын удирдлагыг хослуулах замаар Үнэт цаасны зах зээлийн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, цаашид Төрийн өмчит компани болон томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтийн компани болоход таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр үнэт цаас гаргах үйл явцыг хялбарчилж, хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжиж, улмаар хөнгөлөлт урамшуулал үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, мөн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үнэт цаас, мөнгөн хөрөнгийн төлбөр тооцооны нэгдсэн стандартыг сайжруулах зэрэг санал, зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг СЗХ-ноос нэгтгэн олон нийтэд танилцуулах юм.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ