• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

2019-08-21 14:28:26

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанид Ерөнхий нягтлан бодогч сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний мэдлэгтэй;

  • Цагийн менежмент сайн байх;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;

  • Тайлагнах, илтгэх ур чадвартай байх;

  • Үнэнч шударга, нямбай, зарчимч, мэргэжлийн ёс зүйтэй. 

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

  • СТОУС, НББОУС-д нийцүүлэн санхүүгийн тайлан гаргах, бичиг баримт боловсруулах, түүнд дүгнэлт хийх, санхүү нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах, тайлан мэдээ гаргах чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • 2 хувь цээж зураг

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ