• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44670.74

( 263.89 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44670.74 263.89
MSE A Индекс 17225.25 66.52
MSE B Индекс 13523.83 124.73

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

Мэдээ мэдээлэл

ХОНКОНГИЙН ҮНЭТ ЦААС, ФЬЮЧЕРСИЙН ХОРОО “ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2013-10-11 15:38:01
2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хорооны дарга Карлсон Тонг, тус хорооны Бодлогын хэрэгжилтийн газрын захирал Марк Стюарт болон албаны бусад төлөөлөгчид Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой мэдээлэл солилцох, харилцан хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Хөрөнгийн зах зээлийн шударга, ил тод, нээлттэй, үр ашигтай байх зарчмын дагуу хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаас, төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны зохистой байдлыг ханган төлөвшүүлэх, түүнчлэн дотоод мэдээлэл ашиглах, зах зээлд манипуляци үүсгэх зэрэг шударга бус гэмт үйлдэлтэй тэмцэх, хууль, эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөн байна.

Ажлын айлчлалын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд холбогдох албаны хүмүүстэй, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, дотоодын зах зээлийн өнөөгийн байдал болон ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн орчны чиглэлээр харилцан санал солилцсон юм.

Монголын хөрөнгийн биржид хийсэн уулзалтын үеэр гадны мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд татан оролцуулах, дотоодын зах зээлийг олон улсад сурталчлах чиглэлээр Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцов.



 
 
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ