• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2019-07-29 15:32:51

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 199 хувьцаат компаниас нэр бүхий 76 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуулинд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлсэн компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ