• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52924.26

( 445.44 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52924.26 445.44
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"МОСТ ФИНТЕК" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-06-07 10:38:43

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар “Мост Финтек” ХХК-ийн нийт 466,716,642 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 126 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 22.23 хувь буюу 103,766,700 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн "Арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. 

Санал болгон худалдах хувьцааны 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 11.12 хувь буюу 51.8 сая ширхгийг тус бүрийг нь 47 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдах замаар нийт 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд нэмж 11.1 хувь буюу 51,649,942 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийн үнийг 47 төгрөгөөр худалдаалахыг зөвшөөрсөн байна. 

Энэхүү хувьцааны андеррайтераар “Эс Жи Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ба аудитын дүгнэлтийг "Хүлэгт Хүннү Аудит” ХХК, хууль зүйн дүгнэлтийг “Батбаяр энд Партнерс” ХХН, хөрөнгийн үнэлгээг “Координат Аудит" ХХК тус тус үзүүлсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ