• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,030,438,733 төгрөгийн үнийн дүн бүхий 1,359,558 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Ган хийц ХК (GHC +14.98%), Хай би ойл ХК (HBO +14.05%), Монгол Базальт ХК (MBW +4.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөхөг ХК (BHG -15.00%), Монгол керамик ХК (KEK -15.00%), Гранд системс ХК (LOT -8.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 4,718 ширхэг нэгж эрх 4,103,226 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6,886 ширхэг үнэт цаас 358,245,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 4,940,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 185 ширхэг үнэт цаас 65,858,890 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих чанаргүй нүүрс 1,648,000 ам.доллар буюу 5,866,781,120 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,712,000 юань буюу 5,976,399,360 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,527,055,360 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,644,692,280 төгрөгөөр

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,668,187,884 төгрөгөөр

  • "Тавантолгой" ХК -ийн 32 багц 204,800 тонн 1/3 коксжих нүүрс 13,414,400 ам.доллар буюу 47,754,459,136 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 67,901,161,839 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 55,048.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,150,966,312,645 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ