• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

“МИЛЛЕНИУМ АЙ ТИ” СИСТЕМИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХАД ТАТГАЛЗАХГҮЙ

2013-08-30 17:33:03
Монгол Улсын Их хурлын 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын  2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолын дагуу дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сард Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж нь “Лондонгийн хөрөнгийн бирж групп”–тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын Мастер гэрээ”–г 3 жилийн хугацаатай байгуулсан билээ. Тус гэрээний хүрээнд зах зээлийн дэд бүтэц, хууль дүрэм журмуудыг шинэчилсэн зэргээр олон дорвитой ажлууд хийгдсэний нэг нь олон улсын стандартын  “Миллениум Ай Ти” системийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн явдал юм.
 
Энэхүү систем нь Лондонгийн хөрөнгийн бирж, Хонг Конгийн хөрөнгийн бирж, Италийн хөрөнгийн бирж, Сингапурын хөрөнгийн бирж зэрэг дэлхийн нэр хүнд бүхий биржүүдийг оролцуулан, олон улсын хэмжээнд 20 гаруй орон 30 гаруй хөрөнгийн бирж санхүүгийн байгууллагууд ашигладаг арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц систем юм. Энэхүү системийг Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэвтрүүлснээс хойш өдгөө 1 жилийн хугацаанд эвдрэл саатал гараагүй хэвийн ажиллаж байна.

“Миллениум Ай Ти” системийг олон улсын стандартад хэр нийцэж байгааг хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулах тухай саналыг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурлаар дамжуулан шууд бусаар гаргасан билээ. Монголын хөрөнгийн биржийн зүгээс энэхүү саналыг дэмжиж хүлээн авч байгаа бөгөөд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллагуудаар (Big Four) шалгуулахад бэлэн байна.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ