• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2013-07-17 10:43:50
     Монголын хөрөнгийн бирж нь Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 09:30-12:30 цагийн хооронд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн танилцуулга” нээлттэй хурал, танилцуулгыг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд 90 гаруй төлөөлөгчид, үүний дотор зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, хуулийн фирм, хувьцаат компаниуд, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид, оролцсон.  

    Тус хуралд илтгэгчид Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн зүйл, заалтууд, зах зээлд бий болж буй боломжууд болон нэвтэрч буй шинэ ухагдахуун ойлголт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар онцлон тэмдэглэж зохицуулалт хийгээд мэргэжлийн байгууллагуудын оролцоо, үйл ажиллагааны талаар танилцуулж оролцогчдын асуултад хариулт өгөв.

Илтгэгчид:
Х.Алтай, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал
Б.Саруул, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын дарга
А. Билгүүн, MIBG компанийн гүйцэтгэх захирал
Ж.Ганбаатар, Хас банкны ерөнхий захирал
Роберт Рүүкс, ХонгКонг дахь PwC-н захирал
Антони Вүүлей, Hogan Lovells хуулийн фирмийн ахлах хуульч




*******