• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2019-03-01 19:40:56

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны хоёр дахь IPO болох “Ард Кредит ББСБ” ХК нь нийт хувьцааны 25% буюу 70,000,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийт санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдөр буюу 3 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч дууслаа.

“Ард Кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад нийт 1,763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 7,318,438,999 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт боллоо. 

“Ард Кредит ББСБ” ХК нь шинээр олон нийтэд санал болгож байгаа 35 сая ширхэг үнэт цаасыг МХБ-ийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын Захиалга бүртгэлийн аргыг ашиглан 70-85 төгрөгийн хооронд санал болголоо. Захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч “Ард Кредит ББСБ” ХК болон андеррайтерийн компани болох "Ард Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэлээ. Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн оролцогчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 81 төгрөгөөс дээш өгсөн захиалгыг журмын дагуу 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийнэ. 

СЗХ-ноос “Ард Кредит ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ