• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49782.03

( 76.45 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49782.03 76.45
MSE A Индекс 19356.87 8.12
MSE B Индекс 14352.4 -69.44

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-30 16:32:30

Энэ өдөр нийт 685,068,933 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МИЛЛЕНИУМ СSD СИСТЕМИЙГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

2018-10-05 15:07:28

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа билээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол 8 дугаар сард 8902, 9 дүгээр сард  24682 данс тус тус нээгдсэн үзүүлэлттэй байна. 

Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/109 тоот тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ