2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 834,931,712 төгрөгийн үнийн дүн бүхий 1,317,507 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +14.89%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.73%), Түшиг Уул ХК (TUS +7.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -11.76%), Оллоо ХК (OLL -11.72%), Адуун чулуун ХК (ADL -9.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 63,251 ширхэг нэгж эрх 46,875,890 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,005 ширхэг үнэт цаас 200,520,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,217,400 ам.доллар буюу 14,972,402,610 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,332,800 ам.доллар буюу 29,582,689,920 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,979,800 ам.доллар буюу 14,128,886,970 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,486,758,400 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,866,963,155 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,039,200 ам.доллар буюу 14,339,765,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 53,227.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,615,010,875,434 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



