• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

2013-04-02 18:02:41

     УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаагаараа энэ оны 4 дүгээр сарын 5-нд эхлэх бөгөөд УИХ-ын даргын 2013 оны 61 дүгээр захирамжаар УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоон гаргасан байна.

     Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын 4 дүгээрт “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр оруулсан байна.

     “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэт цаасны давхар бүртгэлийн зохицуулалт, санхүүгийн хэрэгсэл, опцион, фьючерсийн гэрээ, хөрвөх үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, болон хадгаламжийн бичиг, кастодианы үйл ажиллагааны гэх мэт зах зээлд нэн шаардлагатай зохицуулалтууд агуулагдсан юм.  

     Түүнчлэн, УИХ-ын хаврын чуулганаар “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр баталжээ.

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ