• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49654.04

( 63.78 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49654.04 63.78
MSE A Индекс 19320.1 -12.53
MSE B Индекс 14419.91 75.1

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-30 09:52:50

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 7.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 80 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-29 16:17:23

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-26 17:26:13

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 193,547 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган хэрлэн ХК (HZB+14.98%) болон "Хэрлэн Хивс ХК (HRL+10.59%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс ХК (AOI-11.63%) болон "Багануур ХК (BAN-7.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Ард Даатгал" ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 6.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс  32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,994.87 нэгж болж 0.41 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,334,337,681,058 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ