• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БРОКЕРУУД ӨДӨР ТУТМЫН АРИЛЖААНД ӨӨРИЙН ОФФИСООС ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2013-04-02 11:09:19

      Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж групп болон Төрийн өмчийн хороо хамтран дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилго бүхий "Ажлын мастер гэрээ"-г үзэглэн стратеги болон менежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлсэн цагаас хойш хоёр жилийн хугацаанд олон зорилтот ажлуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн гүйцэтгэж олон нийтэд мэдээлэн хүргэж байсан билээ.

     Гэрээнд тусгагдсан олон ажлуудын нэг болох Милленниум Ай Ти цогц системийг 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төлбөр тооцооны Т+3 аргачлалын хамтаар зах зээлд нэвтрүүлсэн бол өнөөдөр тус системийн давуу талуудын нэг болох зайнаас арилжаанд оролцох технологийн шийдэл, дэд бүтцийг бэлэн болгож брокерууд тус тусын оффисоос өдөр тутмын арилжаанд оролцох шинэ боломж нээгдээд байна.

     Цаашилбал, энэхүү дэд бүтцийг ашиглан брокерууд өөрсдийн дотоод үйл ажиллагааны систем /Back office/ болон харилцагчдад хандсан цахим апликэйшн /Front office/ зэргийг шинэчлэн боловсронгуй болгосноор харилцагчийн захиалгыг онлайн хэлбэрээр хүлээн авч арилжаанд оролцох боломж бүрдэх юм. 

 

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ