• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

“ХЭРЭГЛЭЭ ИМПЕКС” ХК-ИЙН 70,90 ХУВИЙГ ЭЗЭМШИГЧ ТАЛААС БУСАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ СЗХ ЗӨВШӨӨРЛӨӨ

2013-03-21 18:21:21

            Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1,  Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны тухай журам”-ын 2.1 дэх заалтыг  тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос "Хэрэглээ импекс" ХК (MSE : HIE)-ийн нийт гаргасан 53,000 ширхэг хувьцааны 70,90 хувь буюу 37,578 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Л.Чулуунчимэг, Х.Будрагчаа нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 29,10 хувь буюу 15,422 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 3,687 /гурван мянга зургаан зуун наян долоо/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.

 

 

Хэрэглээ импекс ХК (MSE : HIE)-ийн тухай:
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 57А байр
Захирлын нэр: Х.Будрагчаа
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-03-17
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 53,000
Хаалтын ханш: 3162

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба