• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙН "THE KOREA HERALD" СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

2018-05-14 11:44:33

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайн англи хэл дээр өдөр тутам хэвлэгдэн гардаг БНСУ-ын “The Korea Herald” сонинд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Тэрээр, “...Засгийн газрын үнэт цаасны арилжаанд түлхүү оролцдог байсан БНСУ-ын хөрөнгө оруулагчид хувьцааны арилжаанд идэвхтэй оролцох болсноор Монголын хөрөнгийн зах зээлд тус улсын хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2018 оны 3 сард шинээр бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн технологийн компани болох “ЛендМн ББСБ” ХК-ийн хувьцааны 4.5 хувь буюу 370,000 ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг Сөүлд төвтэй Рино Ассет Менежмент компани худалдан авснаас гадна тус үнэт цаасны андеррайтераар БНСУ-ын Мирэ Эссет Дэү үнэт цаасны компанийн Монгол дахь харьяа компани болох “Мирэ Эссет Секюритис Монгол ҮЦК” ХХК амжилттай ажилласан. "ЛендМн ББСБ" ХК нь Монголын хөрөнгийн биржийн хамгийн идэвхтэй арилжигдаж буй хувьцаануудын нэг болсон бөгөөд бусад компаниудын үнэт цаас гаргах сонирхлыг улам нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн, удахгүй үнэт цаасаа олон нийтэд санал болгон арилжих компанийн тодорхой хувийг Солонгосын хөрөнгө оруулагч худалдаж авахаар төлөвлөж байна.

Эдгээр үйл явдлууд нь Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөө үзүүлж байгаа төдийгүй зах зээлийн өсөлт хөгжлийг хурдасгах хүчин зүйлс болж байна” гэжээ.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ