• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42356.49

( -374.73 -0.88% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42356.49 -374.73
MSE A Индекс 16573.06 -12.71
MSE B Индекс 12160.9 49.43

Мэдээ мэдээлэл

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

2024-05-15 12:57:51

"Эм жил эл акуа" ХХК 2005 оноос хойш MХБ дээр IP0 хийж анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 40 дэх компани, харин 2024 он гарснаас хойш IPO хийж буй анхны компани болж байгаагаараа онцлог юм.

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ДАВХАР БҮРТГЭЛИЙН ШАЛГАЛТАНД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ СЗХ-НООС ХҮСЛЭЭ

2018-04-11 09:56:03

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдаж, 2017 онд СЗХ-ноос давхар бүртгэлийг зохицуулах журам, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн найруулснаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн билээ. Үүний дагуу,  үнэт цаас давхар бүртгүүлэх анхны хүсэлтийг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр МХБ болон СЗХ-нд нэгэн зэрэг хүргүүлсэн билээ. МХБ-ээс тус компанийн үнэт цаасны бүртгэлийн шалгалтыг хуульд заасан хугацаанд шалгах ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр тус компанийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны III ангиллын бүртгэлд бүртгэсэн бөгөөд үнэт цаасыг СЗХ-ноос бүртгэснээр олон нийтэд танилцуулах, санал болгох эрх нь нээлттэй болох юм.

Үнэт цаасны анхны давхар бүртгэлийг нэвтрүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих боломжийг нээх, улмаар ард иргэд, олон нийт эдгээр компанийн хувьцааг эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломж бүрдэж байгаагаараа түүхэн чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэх, улс орны эдийн засагт хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хөрөнгө босгоход таатай шинэ орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Иймд, үнэт цаасны давхар бүртгэлийн анхны компанийн шалгалтанд онцгой анхаарал хандуулж ажиллах хүсэлтийг мэргэжлийн дэд бүтцийн байгууллагын хувьд СЗХ-нд хүргүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ