• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-29 15:22:56

Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТЫН ЗАР

2018-03-29 11:11:34

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтууд 2018 оны 05 дугаар сарын 07-нд эхлэхээр боллоо.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот/-д ирж бүртгүүлнэ үү.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөланкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр
1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 11, 12, 2018 оны 4, 5, 6, 7 дугаар сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана
Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Холбоо барих утас: МҮЦАЭХ 70123339, 96634132  www.masd.mn