• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54959.28

( 431.01 0.79% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54959.28 431.01
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-29 15:22:56

Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-03-07 12:08:39

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, , Компанийн Засаглалын Хөгжлийн Төв /КЗХТ/, Women Corporate Directors Монголын салбар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк,  МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг зохион байгуулж, 5,675 удаагийн арилжааг нээлээ. Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна.

Энэ жилийн “Хонх цохих” арга хэмжээнд 59 хөрөнгийн бирж оролцож байна. Жендерийн тэгш байдлын төлөө тууштай, итгэл төгс ажиллана гэдэг байр сууриа эмэгтэйчүүдийг чадавхжуулах зарчмууд, ажлын байр, зах зээл, нийгэм дэх эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зөвлөмж зэрэгт гарын үсэг зурж олон нийтэд илэрхийлэхийг тус арга хэмжээнд оролцож буй байгууллагуудад уриалдаг билээ.