• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-02-15 16:05:08

Эрхэм хүндэт азай буурлууд, ахмад настнууд, хөрөнгийн зах зээлийн нийт ажилтан, мэргэжилтнүүддээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон НОХОЙ жилийн мэндийг дэвшүүлье!

Улиран өнгөрч буй тахиа жил нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өндөр бүтээлийн жил байлаа. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр үүсгэн байгуулагдсанаас хойшхи 26-н жилийн түүхэнд анх удаа 859,2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол ТОП20 индекс 68.9 хувиар өсч дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн жил байлаа. 2018 он гарсаар “ЛэндМН ББСБ” ХК-ийн үнэт цаасны бүртгэгдсэнээс гадна хэд хэдэн компани үнэт цаасаа шинээр болон давхар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаа нь нохой жилдээ хөрөнгийн зах зээлийн нийт хамт олны ажил үйлс өөдрөг өнгөтэй байхын илтгэл гэж билэгшээж байна.

Та бүхэн сар шинэдээ

Төрлөөрөө түвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                                                     Х.АЛТАЙ