• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49557.36

( -241.76 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49557.36 -241.76
MSE A Индекс 18033.3 -21.04
MSE B Индекс 14435.37 -89.08

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-29 17:08:25

Энэ өдөр нийт 1,251,238,942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-05-29 11:50:09

Тус уулзалтаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын шинэчлэлтийн төлөвлөгөөтэй холбоотой шинэ дата мэдээлэл солилцож, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэлээр гаргасан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ, Засгийн газрын тогтоолуудын хүрээнд эхний ээлжид нэр бүхий 19 компанийн дата мэдээллийг зохих түвшинд судлан, төлөвлөлт гарган ажиллахаар тогтлоо.

ЗГДҮЦ-НЫ 2025 ОНЫ 5 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-05-28 16:34:25

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 17.9 тэрбум төгрөг, нийт 32.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 29 ширхэг захиалгын санал ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2018-02-08 09:34:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 25 хувь буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүр 25 төгрөгөөр худалдахыг зөвшөөрөв.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд 12.5 хувь буюу 100 сая ширхэг, тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад 12.5 хувь буюу 100 сая ширхэг хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм. Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна.

Нийт худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох бөгөөд худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ