• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54821.07

( -158.76 -0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54821.07 -158.76
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

 “АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-20 14:57:12

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.01.25, 11:00 цагт

Бүртгэх өдөр:                                                             2018.01.04

Хуралдах газар:                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Хурлаар хэлэлцэх асуудлууд:                                    

1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

3. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх;

4. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх.

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн:       Х.Батжаргал - Захиргаа, эрх зүйн албаны дарга, Ч.Ариунсан - ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Б.Эрдэнэтуяа - Үнэт цаас хариуцсан мэргэжилтэн, Э.Солонго- Хуулийн зөвлөх

Холбоо барих утас:                                                          344837, 343063

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ