• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54528.27

( -519.45 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54528.27 -519.45
MSE A Индекс 21009.25 -136.47
MSE B Индекс 14350.57 -2.47

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-29 15:22:56

Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН” ХК “ЖИНСТ УВС” ХК-ТАЙ НЭГДЭЖ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2017-12-15 14:15:17

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 225 тоот тогтоолоор “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хаалттай хувьцаат компани нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Жинст Увс” ХК-тай нэгдэж  нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд өнөөдөр уг компанийн арилжааны нээлт болон цан цохих үйл ажиллагаа болж өнгөрлөө. Цан цохих үйл ажиллагаанд МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг болон  “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож, МХБ-ийн 5,620 дахь арилжааг эхлүүлж хүндэтгэлийн цанг цохилоо.

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК нь 2016 оны 1 дүгээр сард 560 хүний санаачлагаар Монголд анх удаа “crowdfunding” /олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх/ аргыг ашиглан олон нийтийн оролцоотой арилжааны банк байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн санхүү, хөрөнгө оруулалтын компани бөгөөд өдгөө 900 гаруй үндэсний хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгээд байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн 7 орчим хувийг эзэмшдэг бөгөөд цаашид Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Монголын банк санхүүгийн салбарыг дэлхийн цахим хувьсгалд хамруулах зорилготой ажиллаж байгаа тухайгаа нээлтийн үеэр мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ