• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“НОГООН СУМ” ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2017-12-12 17:23:39

Иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх болон хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох тухай мэдээллийг олон нийтэд богино хугацаанд сонирхолтой, үр дүнтэйгээр хүргэх үүднээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-тэй хамтран “Ногоон сум” реалити шоуг зохион байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн орон даяар нэвтрүүлж эхэллээ.

Уг реалити шоу нэвтрүүлэгт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй олон нийтийн төлөөлөл болох 5 оролцогч оролцох бөгөөд мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр “Монголын хөрөнгийн бирж” дээрээс үнэт цаас худалдан авч оролцоно. Нэвтрүүлэг нь тус бүр 40 минут үргэлжлэх 7 удаагийн дугаараас бүрдэх бөгөөд нэвтрүүлгийн эцэст хөрөнгө оруулалтын багцаа хамгийн ихээр өсгөсөн оролцогч нь ялагч болно.

Хөрөнгийн зах зээл нь зах зээлийн ерөнхий төлөв байдал болон хувьцаат компанийн үйл ажиллагаатай уялдан өсч буурч тогтмол хэлбэлздэг бөгөөд үнэт цаасанд хөрөнгө оруулснаар оролцогчдын хөрөнгө оруулалтын багц нь өсөх, буурах аль аль нь магадлалтай юм. Нэвтрүүлэг нь зах зээлийн ач холбогдол, хөрөнгөө өсгөх боломжийг төдийгүй мөн эрсдэлийг нь ч үнэн бодитоор үзэгчдэд хүргэх зорилготой билээ.  

“Ногоон сум” реалити шоу нэвтрүүлгийг долоо хоног бүрийн Даваа гарагийн 21.10 цагаас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /MNB/-ээр хүлээн авч үзээрэй. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ