• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“БЭРХ УУЛ” ХК (МХБ: BEU) ДЭЛГЭРХААНЫ ЖОНШНЫ ОРДДОО ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН NI 43-101 СТАНДАРТЫН ДАГУУ НӨӨЦИЙН ТАЙЛАНГАА БАТЛУУЛЛАА

2012-10-08 09:46:23

“Бэрх Уул” ХК (МХБ: BEU) нь Хэнтий аймгийн Батноров суманд орших Дэлгэрхааны жоншны ордод олон улсын зөвлөх компани болох “Микромайн” компаниар NI 43-101 стандартын дагуу нөөцийн тайлан хийлгэсэнээ зарлахад таатай байна.
 
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Нийт 33.7%-ийн хүдрийн дундаж агуулгатай 6.62 сая тонн бодит нөөц, 33%-ийн хүдрийн дундаж агуулгатай 3.02 сая тонн боломжит нөөц тогтоогдсон.
Нийтдээ 33.4%-ийн дундаж агуулгатай 9.64 сая тонн хүдрийн боломжит болон бодит нөөц тогтоогдсон. Энэ нь 3.22 сая тонн жоншны эрдэс (CaF2) юм. 
Жоншны одоогийн зах зээлийн үнэд тулгуурлан тооцоолбол Дэлгэрхааны ордын нийт үнэ цэнэ 1.06 тэрбум ам.доллар.
Чанарын зэргийг 10 хувиар тогтоосон.
Гүний нөөцийг хэсэгчилэн нээсэн.
Ордын судлын дагуу нэмэлт нөөц илрэх магадлалтай.
Тогтоогдсон нөөц нь компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлд 100 хувь хамрагдаж байгаа.
 
2011 оны 9 - 11 сарын хооронд “Бэрх уул” ХК болон хөрөнгө оруулагч “Файрбөрд” сангийн төслүүдэд хайгуулын менежментийн үйлчилгээ үзүүлэгч “Си Би Эм” ХХК удирдан, олон улсын зөвлөх “Микромайн” компанийн зөвлөмжийн дагуу Дэлгэрхааны ордод 1800 тууш метр хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. 
 
Уг өрөмдлөгийн ажил нь урьд нь хийгдсэн Монгол Оросын хамтарсан өрөмдлөгийг бататгах олон улсын NI 43-101 стандартаар нөөц тогтооход оршиж байснаас гадна ордын судлагдаагүй гүний судалд өрөмдлөг хийхэд чиглэгдэж байв. Өмнө судлагдсан нөөцийг оруулан ордын нөөцийг тогтоох 3 хэмжээст загварчлалыг ашиглажээ.
 
“Бэрх Уул” ХК нь 2008 онд үйл ажиллагаа зогсох хүртлээ жонш олборлож байжээ. Одоогийн байдлаар компани нь уг ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж байгаа бөгөөд 2013 оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна. “Бэрх Уул” ХК нь Монгол улсын томоохон жоншны уурхай байсан Дэлгэрхааны ордыг дахин нээхээр зорилт тавин ажиллаж байна. 

“Бэрх Уул” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан хэлэхдээ: “Бид дэлхийд томоохонд тооцогдох Дэлгэрхааны жоншны ордын олон улсын NI 43-101 стандартаар хийсэн нөөцийн тайланг хүлээн авсандаа баяртай байна. Мөн манай компанийн гол хувьцаа эзэмшигч Файрбөрд хөрөнгө оруулалтын сангийн удирдлага, “Бэрх Уул” ХК-ийг орчин үеийн уул уурхайн компани болгон шинэчлэхэд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Бид цаашид Дэлгэрхааны ордын үйл ажиллагааг дахин сэргээх зорилт тавин ажиллаж байна” гэжээ.

Холбоо барих:
info@berkhuul.com
Investor Relations: Benjamin Coats +976 99053048
Ticker: (MSE: BEU) 
Website: www.berkhuul.com


Бэрх уул ХК (МХБ: BEU)-ийн тухай:
Хаяг: Хэнтий аймаг, Батноров сум, Бэрх тосгон, Уулын үйлдвэрийн байр.
Утас: 75859505
Захирлын нэр: Б.Мэндсайхан
И-мэйл: info@berkhuul.com
Вэб хуудас: www.berkhuul.com
Байгуулагдсан огноо: 1954-00-00
МХБ-д бүртгүүлсэн огноо: 2002-04-11
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 19,062,080
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 3.960 төгрөг /2012 оны 10-р сарын 4-ний байдлаар/
Үйл ажиллагааны чиглэл: Уул уурхай 

Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж үзнэ үү. 



"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Мэдээллийн алба




Анхааруулга: "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь хоёрдогч эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах боломжгүй  бөгөөд уг мэдээллийг ашигласнаар уншигчдад учирч болох аливаа төрлийн санхүүгийн хохирлыг хариуцахгүй болохыг анхаарна уу.