• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54528.27

( -519.45 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54528.27 -519.45
MSE A Индекс 21009.25 -136.47
MSE B Индекс 14350.57 -2.47

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

1-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-29 15:22:56

Энэ өдөр нийт 89,252,947,025.43 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

1-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-28 09:54:37

Энэ өдөр нийт 26,770,206,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ FTSE RUSSELL ФРОНТИЕР ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТАНД БУЦАЖ ОРОХ БОЛОМЖТОЙ

2017-10-11 15:16:34

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс 2017 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан бичиг ирүүллээ. 

Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанд харамсалтай байгаагаа илэрхийлж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтой байгааг мэдэгдлээ.

Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хассан гол шалтгаан нь төлбөр тооцооны Т+3 системийг 2015 онд урьдчилсан төлбөрт системрүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаанууд байв.

Иймд хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудад дээрх дурдсан асуудал өөрчлөлтүүдийг нэн даруй хамтран гүйцэтгэж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтад эргэн орж, улмаар Фронтиер зах зээлийн ангилалд орохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ