• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54846.66

( -96.85 -0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54846.66 -96.85
MSE A Индекс 21075.99 25.23
MSE B Индекс 14438.07 68.58

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ТУЗ-ИЙН ШИЙДВЭР

2012-09-20 10:11:22
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурал 2012 оны 09-р сарын 13-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:
 
•    “Түшиг траст” ХХК-ийг МХБ-ийн гишүүнээр элсүүлэх;
•    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 72-р зүйлд заасан бүртгэлийн хураамжийн хэмжээг 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс өмнө шинээр бүртгүүлэх компаниудад 30%-иар хөнгөлж, нэмэлт үнэт цаас бүртгүүлэх компаниудад 50%-иар тус тус хөнгөлөх;
•    Нийтэд санал болгох үнээр зах зээлийн үнэлгээг тооцох ба “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-өөс 2012 оны 2-р сард баталсан бүртгэлийн хураамжийн хэмжээнд үндэслэн хөнгөлөлтийг тооцох;
•    Ногдол ашгийг үнэт цаасаар олгох, ажиллагсдад үнэт цаас эзэмшүүлэх гэх мэт нөхцлөөр нэмэлт үнэт цаас бүртгүүлэхээр хүсэлт гаргагч компанийн бүртгүүлэх үнэт цаасны зах зээлийн үнэлгээ нь 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс доош бол бүртгэлийн хураамжаас бүрэн чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийг батлагдсан өдрөөс буюу 2012 оны 09-р сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.