• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44648.29

( 241.44 0.54% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44648.29 241.44
MSE A Индекс 17203.2 44.47
MSE B Индекс 13536.89 137.79

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-02 16:14:41

"Богд Банк" ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,752,801,206.64 төгрөгийн ногдол ашгийг, нэгж хувьцаанд 3.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ Т+3 СИСТЕМИЙН ТУХАЙ

2012-09-13 12:55:46
Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх үнэт цаасны арилжаа төлбөр тооцооны Т+3 систем буюу дараа төлбөрт системд шилжиж, Лондонгийн хөрөнгийн бирж групптэй стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын нэг нь бодитоор биеллээ олсонтой холбогдуулан уг системийн талаарх танилцуулгыг хүргүүлж байна.
 
Төлбөр тооцооны Т+3 системд шилжих шаардлага 
 
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь анх 1991 онд өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж 1995 оноос хоёрдогч зах зээлийн арилжааг урьдчилсан төлбөрт нөхцлөөр буюу арилжааны төлбөрийг Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв /ҮЦТТТХТ/-д байрших харилцагчийн дансанд төвлөрүүлсний үндсэн дээр арилжааг гүйцэтгэн, үнэт цаас эзэмших эрх шилжүүлэх ажил хийгдэж байсан юм. 
 
Энэхүү систем нь үнэт цаасны зах зээлд оролцогч талуудыг төлбөр тооцоонд учирч болзошгүй эрсдэлээс 100 хувь найдвартай хамгаалах давуу талтай байсан хэдий ч дараах хэд хэдэн сул талтай байсан нь хөрөнгийн зах зээлийг цаашид тэлж хөгжүүлэх, дотоодын болон ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгалыг манай зах зээлд төвлөрүүлэхэд хүндрэл учруулж байсан юм. Үүнд:
 
•Алдагдсан боломжийн өртөг өндөртэй.
 
Үнэт цаасны үнэ ханш нь зах зээлд байнга хэлбэлздэг бөгөөд ханш арилжаанд оролцогчийн тухайн үнэт цаасыг худалдаж авахыг хүссэн ханшид хүрэхгүй тохиолдолд арилжаанд оролцогчид үнэт цаасыг шууд худалдан авалгүй тодорхой хугацаанд, зарим тохиолдолд бүр хэдэн сар ч хүлээх тохиолдол бий. Уг тохиолдолд дансандаа байршуулсан мөнгөнд нь хүү тооцогдохгүй идэвхгүй хэлбэрээр хадгалагдаж, тухайн мөнгийг эргэлдүүлж ашиг олох боломжоо хөрөнгө оруулагчид алддаг.
 
•Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарладаг.
 
Гадаадын хөрөнгө оруулагчид урьдчилсан төлбөрт системээр арилжаанд оролцох нь зардал, чирэгдэл ихтэй, туйлын хүндрэлтэй байдаг. 
oГадаадын хөрөнгө оруулагч нь арилжаанд оролцохын тулд худалдаж авахыг хүссэн үнэт цаасны төлбөрийг гадаад улсын банкнаас гуйвуулгын өндөр шимтгэл төлөн шилжүүлнэ. Захиалга биелээгүй тохиолдолд дахин шимтгэл төлж мөнгөө буцаан татна.
oГадаадын хөрөнгө оруулагч нь төлбөрөө банкны өндөр ханшаар төгрөг рүү хөрвүүлэх шаардлагатай. Захиалга биелээгүй тохиолдолд мөнгөө эргүүлэн гадаад валютад хөрвүүлэн татах нь валютын ханш өөрчлөгдсөнөөс алдагдал хүлээх өндөр эрсдэлд оруулдаг. 
oЗахиалга биелээгүй тохиолдолд мөнгөө буцаан татах хүсэлтээ брокероороо дамжуулан ҮЦТТТХТ-д гарган шийдвэрлүүлэх, мөнгө шилжихэд цаг хугацаа ихээр алддаг хүндрэлтэй.
 
Эдгээр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг манай улсад хөрөнгө оруулахад бодитой хүндрэл учруулдаг төдийгүй хөрөнгө оруулалтыг хязгаарлах нэг том хүчин зүйл яах аргагүй болж байсан юм. 
Төлбөр тооцооны Т+3 систем гэж юу вэ? Түүний ач холбогдол
 
Төлбөр тооцооны Т+3 систем гэдэг нь арилжаанд оролцогчид үнэт цаас худалдан авсан өдрөөс хойш арилжааны төлбөр тооцоог ажлын гурав хоногт (Арилжааны өдөр + 3 хоног) багтаан хийх боломж олгож, үнэт цаас эзэмших эрхийг төлбөр бүрэн төлөгдсөний дараа буюу Т+3 дахь өдөр шилжүүлэх үндсэн зарчим бүхий дараа төлбөрт систем юм. 
 
Төлбөр тооцооны энэхүү систем нь Америк, Их Британи, Япон болон Европын олон улсын дэлхийд тэргүүлэгч хөрөнгийн зах зээлүүдэд ашиглагдаж байгаа систем бөгөөд Монгол улсын хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишиг, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Лондонгийн хөрөнгийн бирж групптэй стратегийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг хэсэг нь юм. Уг системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан эрх зүйн орчны холбогдох өөрчлөлт, техник технологийн шинэчлэлт, боловсон хүчний чадавхийг сайжруулах сургалт, семинар зэрэг дотоод бэлтгэл ажлууд болон хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогч талууд, шинээр орж ирж буй талуудын бэлтгэл ажлыг хангах зорилго бүхий сургалт, семинар, уулзалт, зөвлөлгөөн, туршилтын ажлуудыг чамлахааргүй урт хугацааны турш үе шаттайгаар хийсний үр дүнд 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр шинэ системд амжилттай шилжээд байна. 
 
Төлбөр тооцооны Т+3 систем нь дараах хэд хэдэн давуу талуудтай байна. Үүнд:
 
•Үнэт цаас худалдан авах ажиллагааны хүндрэл, чирэгдлийг арилгах
 
Урьдчилсан төлбөрт системийн үндсэн сул талууд болох захиалга нь биелээгүй байхад төлбөрөө байршуулж мөнгө нь түгжигдэх, цаг хугацаа алдах, банкны өндөр шимтгэл төлөх, ханшийн эрсдэлд өртөх гэх мэт сул талуудыг арилгаж, үнэт цаас худалдан авах ажиллагааг хүндрэл чирэгдэл багатай болгосон.
 
•Гадаадын, ялангуяа институцийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих 
 
oТ+3 систем нь үнэт цаасны төлбөр тооцооны олон улсын стандарт учраас гадаадын хөрөнгө оруулагчид бусад зах зээлд хөрөнгө оруулдагтай ижил, өөрсдөдөө танил механизмаар үнэт цаас худалдан авах боломжтой.
oГадаадын хөрөнгө оруулагчид арилжааны төлбөрийг хугацаандаа буюу Т+3 өдөр бэлэн байлгахад хангалттай хугацаа олгож байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсаас 1 эсвэл 2 хоногт амжиж төлбөр баталгаатай шилжих эсэх нь тодорхойгүй тул Т+3 хугацаа нь төлбөр найдвартай хугацаандаа төлөгдөх ажиллагааг дэмжиж байна.
 
•Зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх
 
Монголын зах зээл төлбөр тооцооны шинэ системд бүрэн дасан зохицсоны дараагаар арилжаанд оролцогчид үнэт цаасны төлбөрөө төлж эзэмших эрх нь шилжихээс өмнө үнэт цаасаа буцаан худалдах эрх үүснэ. Ингэснээр тухайн хөрөнгө оруулагч нь өөртөө байгаа санхүүгийн нөөцөөс давуулан арилжаа хийх, улмаар арилжааны идэвх нэмэгдэж, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах давуу талуудтай.
 
Төлбөр тооцооны Т+3 систем буюу дараа төлбөрт систем нь олон давуу талууд, зах зээлийн уян хатан байдлыг бий болгодог хэдий ч хөрөнгийн зах зээлд оролцогч талуудад мэргэшлийн өндөр шаардлага тавьдаг тул эдгээр шаардлагыг бүрэн биелүүлээгүй тохиолдолд худалдан авсан үнэт цаасны төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлийг бас дагуулж болох юм. 
 
Дараа төлбөрт Т+3 систем нь үнэт цаас худалдан авагч арилжаа хийсний дараа 3 хоногийн дотор төлбөрөө төлнө гэсэн итгэлд суурилж байгаа юм. Үнэт цаас худалдан авагч тал нь үнэт цаасны төлбөрөө төлөөгүй тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрх худалдан авагчийн нэрд шилжихгүй боловч тухайн үнэт цаасыг дахин арилжих явцад ханш өөрчлөгдөх, хугацаа алдах гэх зэргээр хохирол үүсэх учраас үнэт цаасны төлбөр тооцоо Т+3 өдөр заавал хийгдэх ёстой. Хэрэв харилцагч нь Т+3 өдөр төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний брокер  төлбөрийг тухайн өдөр бүрэн барагдуулах үүрэг хүлээнэ. 
 
Төлбөр тооцооны энэхүү эрсдэлийг бууруулах, зах зээлийг тодорхой түвшинд хамгаалах зорилгоор эрсдэлийг хаах төрөл бүрийн механизмыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, брокер, диллерийн компаниуд арилжаанд оролцохын тулд барьцаа хөрөнгө байршуулах, төлбөрийн баталгааны санд мөнгөн хөрөнгө хуримтлуулах, харилцагчаа таньж мэдэх,  харилцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний эзэмшлийн үнэт цаасыг худалдан хохирлоо барагдуулах зөвшөөрөл бүхий гэрээ байгуулах шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээр шаардлагууд нь олон улсын хэмжээнд тавигддаг энгийн шаардлагууд юм. Түүнчлэн, брокерийн худалдан авсан үнэт цаасны төлбөрийг арилжааны туршид зах зээлийн тухайн үеийн ханшаар тооцож, брокер тус бүрээр эрсдэлийг нь хянаж байгаа юм. Эдгээр арга хэмжээ нь зах зээлийг хамгаалж, тогтвортой хэвийн ажиллагааг хангаад зогсохгүй зах зээлд оролцогч талуудыг санхүүгийн болоод мэргэжлийн өндөр чадвартай болгож олон улсын стандартад нийцүүлэх эхний алхам болсон гэж үзэж байна. 
 
Брокер, диллерийн компаниуд нь тухайн харилцагчийг сайн таньж мэдэхгүй, өмнө нь арилжааг нь олон гүйцэтгэж байгаагүй тохиолдолд харилцагчаас арилжааны төлбөрийг урьдчилан байршуулах эсвэл Т+0, Т+1, Т+2 өдрүүдэд байршуулах асуудлыг харилцан тохиролцож зах зээлийн эрсдэлийг бууруулах боломжтой. Мөн арилжаанд оролцогчдод шинэ системд дасан зохицох хугацаа олгох үүднээс Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааны төлбөрийг урьдчилан байршуулах тухай 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 118 тоот тогтоол гаргаад байгаа билээ. Энэхүү тогтоолын дагуу үнэт цаасны арилжааны төлбөрийг харилцагч талууд урьдчилан байршуулж байгаа хэдий ч төлбөр нь худалдан авагч талаас худалдагч талд шилжих, үнэт цаасны өмчлөх эрх шилжих ажиллагаа нь шинэ системийн дагуу Т+3 өдөр хийгдэж байна.
 
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК