Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус нэг гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 1
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
- Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Биржийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгох хувьцааны багцыг эзэмшдэггүй байх,
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Ажил байдлын тухай хоёр тодорхойлолт
- Анкет
- Дээд боловсролын үнэмлэхийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байр, Сангийн яамны 305 тоот өрөө Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн зөвлөх Ч.Нандинтуяад хүлээлгэж өгөх Утас: 264158,
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг www.mse.mn, www.mof.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК