• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

ШАРЫН ГОЛ ХК-ИЙН МЭДЭГДЭЛ

2012-07-24 11:54:25
2012.07.24

Шарын гол” ХК / МХБ: SHG; “Шарын гол/  нь Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яам тус компанийн Шаазгайтын хэсгийн нүүрсний ордыг ашиглах ил уурхайн Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын НарийвчилсанҮнэлгээний тайланг хүлээн авч батласан  болохыг уламжлахад таатай байна. Саяхан Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газар тус  компанийн  ТЭЗҮ-ийг батласан ба ийнхүү Шарынгол ХК нь Шаазгайтын шинэ ил уурхайг нээх бүх эрх зүйн бичиг баримт болон зөвшөөрлөө бүрдүүлээд байна.  

Шинэ ил уурхай нь  Шарын гол ХК-нд үнслэг болон хүхэрийн агууламж бага, илчлэг сайтай   нүүрсээр дотоодын зах зээлийг хангадаг гол нийлүүлэгчийн үүргийг хадгалаад зогсохгүй  мөн түүнчлэн өөрсдийн онцгой дэд бүтцийн давуу байдал дээр тулгуурлан  бүс нутаг болон олон улсын нүүрсний зах зээлийг эрчим хүчний зориулалттай нүүрсээр хангах боломжийг бүрдүүлж өгч байгаа  юм.

Саяхан  тус компани нүүрсний угаагдах байдлын  шинжилгээг Улаанбаатар хот дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатор болох Stewart-т хийлгэсэн ба үр дүн нь  дээд зэргийн экспортын нүүрс үйлдвэрлэх боломжтой гэж  гарсан байна. Бүтээгдэхүүний үзүүлэлтүүд нь / бүгд агаар шатсан  төлөв байдалд/ илчлэг чанар 6500 к/кл, үнслэг чанар 10%-аас бага, Хүхэрийн агууламж 0.5%-аас бага, өндөр гарцтай байхаар байна.
 
Улмаар Шарын голын удирдлага одоогоор ойрын жилүүдийн боломжит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  нүүрс угаах болон экспортлох стратеги төлөвлөлт дээр анхааран ажиллаж байгаа ба компанийн санхүүгийн байдал нь тогтвортой, 10 сая ам.долларын бэлэн мөнгөн хөрөнгөтэй, зээлийн үлдэгдэлгүй гэсэн тун  сайн үзүүлэлттэй байна.

Мөн Шарын гол ХК нь Ernst and Young Аудитийн компаниар аудитлагдсан Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу тайлагнасан 2011 оны санхүүгийн тайланг саяхан хүлээн авсан болно. Тайланг дараах цахим хуудаснаас харах боломжтой: www.sharyngol.com

ТУЗ-ийн дарга Б.Батмөнх нэмж хэлэхдээ: “Бид бүхэн Шаазгайт дахь шинэ уурхайн бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу явж ,  орчин үеийн үр ашигтай үйлдвэрлэлийг  энэ жилдээ багтаан оруулах  өөрсдийн зорилтонд хүрч ажиллаж байгаадаа  баяртай байна.” гэв
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу : mail@sharyngol.com   болон otgonzul@sharyngol.com