• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2017-03-20 08:02:00

 “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчийн хувьцаат компанийн  Мэдээлэл технологийн албанд мэргэжилтний орон тоонд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.  

Гүйцэтгэх чиг үүрэг: Милленниум Ай Ти арилжааны цогц системийн дэд бүтэц болон байгууллагын дотоод систем болон цахим хуудсан дах шаардлагатай програм хангамжийн хөгжүүлэлтүүдийг хийх зэрэг ажлыг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютерийн сүлжээний болон системийн инженер эсвэл техникийн болон программ хангамжийн инженер мэргэжилтэй;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Monitoring өгөгдлийн сангийн програм хангамж тохируулах ур чавдартай;
  • PHP, SQL, JQUERY, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;
  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн ажиллагаанд мониторинг хийх ур чадвартай;
  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах зохих мэдлэгтэй; 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Багаар ажиллах ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Биржийн ажилтны анкет
  • Цээж зураг 4 хувь /3х4 хэмжээтэй/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Хувь хүний (Өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх) намтар
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

 

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеээр компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авч ирж өгөх болон ariuntuya.j@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 10:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/