• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48817.97

( 365.7 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48817.97 365.7
MSE A Индекс 17526.1 -24.01
MSE B Индекс 14396.58 71.01

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-16 16:42:55

Тус зөвлөгөөнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн гишүүд оролцож хувьцаат компанийн засаглал, ил тод байдал, хууль тогтоомжийн нийцэл, хөрөнгө оруулагчтай харилцах харилцааны талаар сургалт, дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

06-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-16 15:33:56

Энэ өдөр нийт 945,897,211 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

06-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-13 15:51:42

Энэ өдөр нийт 4,207,897,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа. 

Мэдээ мэдээлэл

МИЛЛЕНИУМ АЙ ТИ СИСТЕМЭЭР ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ЯВАГДЛАА

2012-07-03 16:20:05
       Лондонгийн хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн биржийн хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд бид өчигдрөөс буюу 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти системийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн ба шинэ системээр үнэт цаасны арилжаа хоёр дахь өдрөө амжилттай явагдаж өндөрлөлөө.
       Шинэ системийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн найруулсан дүрэм, журмын хүрээнд нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шинэчилсэн дүрэм, журмаар зах зээлд оролцогч брокер, дилерийн компаниудад тодорхой шаардлага тавигдаж байгаа юм. Тухайлбал, үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо нь төлбөр тооцоо гүйцэтгэгч банкуудаар дамжин явагдах тул арилжаанд оролцогч брокер, дилерийн компаниуд нь төлбөр тооцоо гүйцэтгэгч банктай хамтран ажиллах гэрээ байгуулах, зах зээлийг төлбөр тооцоо хугацаандаа гүйцэтгэгдэхгүй байх эрсдэлээс хамгаалах зорилготой төлбөрийн баталгааны санд брокерийн дундаж арилжааны хэмжээнээс нь хамааруулан тогтоосон хэмжээгээр мөнгөн хөрөнгө байршуулах гэх мэт шаардлагууд тавигдаж байгаа юм.
     Одоогоор энэхүү шаардлагыг хангасан 5 (таван) брокер, дилерийн компани шинэ системээр хийгдэж буй арилжаанд оролцож байгаа ба арилжаанд цөөн компаниуд оролцож байгаатай холбоотой арилжааны хэмжээ харьцангуй бага байна. Бусад брокер, дилерийн компаниуд нь төлбөр тооцоо гүйцэтгэгч банкуудтай харилцан зөвшилцөж гэрээ байгуулах, бусад шаардлагыг хангахаар идэвхтэй ажиллаж байна. Брокер, дилерийн 32 компаниуд нь төлбөрийн баталгааны санд мөнгөн хөрөнгө байршуулсан байгаа нь арилжааны идэвх сонирхол өндөр хэвээр байгааг харуулж байгаа юм. Мөн бусад шаардлагыг биелүүлсэн брокер, дилерийн компаниудын тоо өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа тул ойрын хугацаанд арилжаанд оролцогч компаниудын тоо нэмэгдэж, арилжаа харьцангуй бага байгаа энэ түр зуурын, шилжилтийн нөхцөл байдал тун удахгүй арилнa.