• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-05-16 06:18:11
Монголын хөрөнгийн бирж 2016 оны 05 дугаар сарын 09-өөс 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 779,759,564.20 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 155.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
 

Хувьцааны арилжаа:

 
Нийт 43 компанийн 81,279.00 ширхэг хувьцааг 135,279,164.20 төгрөгөөр арилжсан.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 APU "Апу" ХК 79,475,971
2 BAN "Багануур" ХК 16,327,910
3 SUU "Сүү" ХК 13,294,200
4 TTL "Таван толгой" ХК 6,460,745
5 TCK "Талх чихэр" ХК 2,116,520
 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

     ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 91,287,563
2 GNDX "Гендекс ҮЦК" ХК 64,152,636
3 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 16,471,720
4 ZRGD "Зэргэд ҮЦК" ХХК 16,439,075
5 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК 12,304,754
 
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
 
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 2 удаагийн арилжаагаар 6,612 ширхэг үнэт цаасыг 644,480,400.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

     ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BZIN "Дэү Секьюритис ҮЦК" ХХК 795,260,800
2 MNET "Ард Секьюритиз ҮЦК" ХХК 795,260,800
3 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК 493,700,000
 
2016 оны 05 дугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,361,718,046,435.25   төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.89% өссөн ба "MSE ALL" индекс 803.34 нэгж болж 2.99%-иар өссөн үзүүлэлттэй байна.     
  Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ