• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-04-25 01:53:44

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 04 дүгээр сарын 18-аас 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 12.309,588,296.54 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 36 компанийн 108,917.00 ширхэг хувьцааг 168,134,526.54 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

     Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 TSA "Цагаан толгой" ХК 53,560,800
2 APU "Апу" ХК 41,439,501
3 SUU "Сүү" ХК 24,409,500
4 GOV "Говь" ХК 20,541,055
5 MNP "Монгол шуудан" ХК 8,968,096

 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

     ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 GLMT "Голомт Секьюритис ҮЦК" ХХК 112,376,451
2 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 62,840,148
3 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК 43,593,670
4 GNDX "Гендекс ҮЦК" ХХК 41,483,396
5 GAUL "Гаүли ҮЦК" ХХК 17,432,740

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 119,995 ширхэг үнэт цаасыг 11,999,500,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД  

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 MSEC "Монсек ҮЦК" ХХК 6,727,000,000
2 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 5,252,800,000
3 TABO "Таван богд" ХК 19,700,000

 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 1,435 ширхэг үнэт цаасыг 141,953,770.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 283,907,540


2016 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,301,873,708,233.00   төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.18% буурсан ба "MSE ALL" индекс 793.81 нэгж болж 1.09%-иар буурсан үзүүлэлттэй байна.   

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ