• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2016-04-21 07:44:18

“Мик холдинг” ХК Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 37.2 тэрбум төгрөг буюу манай биржийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий IPO-г амжилттай хэрэгжүүлсэн болохыг өмнө мэдээлж байсан билээ.

Монголын хөрөнгийн бирж өөрийгээ зохицуулах байгууллага болсноор зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө босгогчийн үнэт цаасны бүртгэлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг ханган олон нийт болон зах зээлд оролцогчдын итгэл үнэмшлийг хадгалах үүрэг зорилтын хүрээнд “Мик холдинг” ХК-ийн үнэт цаас гаргах замаар татан төвлөрүүлсэн  хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад Хяналт шалгалтын албанаас нарийвчилсан  шалгалт хийв.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн энэ шалгалтаар  “Мик холдинг” ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн захиран зарцуулалтыг санхүүгийн баримтад үндэслэн шалгаж, тайлбар, тодруулга авч ажилласнаар уг босгосон хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад анх тусгагдсан төсөл, зориулалтын дагуу ашиглаж  байна гэж ажлын хэсэг дүгнэсэн ба зээлийн багц худалдан авах үйл явц нь арилжааны банкуудын саналыг судлах, компанийн өөрийн дотоод ажлын үе шат, үйл ажиллагааны процедурын дагуу  тодорхой цаг хугацааг зарцуулжээ.

Одоогийн байдлаар 2.3 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан аваад байгаа ба нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлийн багц худалдах талаар арилжааны банкуудын ирүүлсэн саналын дагуу хэлцэл хийх хуваарийг сар бүрээр төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай газар дээр нь танилцаж,  үнэлэлт, дүгнэлт өгч, биржэд бүртгэлтэй хувьцаат компанийн бүртгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлэх, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо солилцон ажиллаа.

“Мик холдинг” ХК-нь үнэт цаасаа  олон нийтэд санал болгож анхдагч зах зээлд амжилттай арилжсан ба цаашид хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг хадгалж хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар хөгжихөд нэг түүчээ болж явах үнэт цаас гаргагч гэж дүгнэж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ