| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 48824.7 | 311.87 |
| MSE A Индекс | 18957.01 | 211.41 |
| MSE B Индекс | 14341.15 | -12.8 |
Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.
“Мик холдинг” ХК Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 37.2 тэрбум төгрөг буюу манай биржийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий IPO-г амжилттай хэрэгжүүлсэн болохыг өмнө мэдээлж байсан билээ.
2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 4,939 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 13.190%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон 2 жилийн хугацаатай, жилийн 15.500%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 4 дугаар сарын 25-ний өдөр арилжаа явагдана.
2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 13,814 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай жилийн 14.318% хүүтэй, 190,000 ширхэг буюу 19.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга, 156 долоо хоног бүюу 3 жилийн хугацаатай15.750% хүүтэй, 19,995 ширхэг буюу 2 тэрбум төгрөгний захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 100% үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 135,575 ширхэг үнэт цаас арилжигдаж 12,034,919,654.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд хичээлийг удирдан явуулна.
2016.01.25-ны өдөр гаргасан 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.56%-ийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа 2016.04.18-ны өдөр дуусч, үндсэн төлбөр нь 2016.04.18-ны өдөр эргүүлэн төлөгдөнө. Үнэт цаасны симбол: ZGEB-BL-18/04/16-A0100-0