| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 52547.19 | 425.55 |
| MSE A Индекс | 19868.98 | 90.38 |
| MSE B Индекс | 14169.42 | -494.42 |
Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.
Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “Мах Импекс” ХК 2016 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “Говь” ХК 2016 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Говь” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 08-р сарын 08-ны өдрийн 11 тоот шийдвэрээр тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 09-р сарын 19-ны өдөр 14:00 цагаас “Говь” ХК-ийн хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
“Гермес Центр” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2016 оны 08-р сарын 03-ны өдөр болж өнгөрсөн ба уг хурлаар тус компанийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашиг болох 348,922,268.76 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ 100% ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэв.
2016.02.01-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.108%-ийн хүүтэй, 120,000 ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа 2016.08.15-ны өдөр дуусч, үндсэн төлбөр нь 2016.08.15-ны өдөр эргүүлэн төлөгдөнө.
Тус компани 2016 оны эхний хагас жилд 9.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 67.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
2016 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 152,495 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 96.1 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
2016 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 14.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “АПУ” ХК 2016 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.