• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН СУЛ ЧӨЛӨӨТЭЙ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ УДИРДАХ БОЛОМЖ БАЙНА

2015-08-20 09:17:59
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар Хөрөнгийн биржээс ТӨХ-д санал хүргүүлсэн бөгөөд  ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниуд уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн тухай мэдэгдсэн юм.
Уг ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр МХБ-ээс "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Тус компанийн зүгээс талархалтайгаар хүлээн авч, уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар судалж үзэх тухайгаа илэрхийллээ.
 
   
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ