• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

"ХУВЬЧЛАЛ-ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ" СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

2015-08-12 15:32:46
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70-р тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан билээ.
 
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилтай уялдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран "Хувьчлал-хөрөнгийн зах зээл" сэдэвт сургалт семинарыг төрийн өмчийн компаниудад зориулан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалт нээлттэй компанийн үйл ажиллагааны зарчим, компанийн засаглал, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа, үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн зуучлагч - Андеррайтерын үйл ажиллагаа, чиг үүрэг зэрэг сэдвийн хүрээнд ажилттай зохион байгуулагдлаа. 
 
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70-р тогтоолд дараах төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны зарим хэсгийг  Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Үүнд:
  1. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
  2.  “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК
  3. “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК
  4. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
  5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
  6. “Шивээ овоо” ХК
  7. “Багануур” ХК
  8. “Монгол шуудан” ТӨХК 
  9. “Монголын цахилгаан холбоо” ХК
Мөн “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангахыг  Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна.

Тогтоолыг энд дарж үзнэ үү.

  

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ