• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ДОРНОД АВТО ЗАМ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-07-28 17:42:40
“Дорнод  Авто Зам” ХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Түвшин, Ж.Энхболд, Б.Энххорлоо нар нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд бөгөөд компанийн хувьцааны хяналтын багц /90.8%/-ыг хамтран эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 57.1, ”Үнэт цаасны зах зээлийн тухай хууль“-ийн 22, СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ын 3.1 дахь заалтуудад тус тус заасны дагуу нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 6,893 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 2,700 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байна.
 
Саналын хүчинтэй хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал
Хувьцааг худалдан авч төлбөрийг гүйцэтгэх өдөр: 2015.08.28
Худалдан авах саналын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягаар танилцаж, саналаа ирүүлнэ үү.
Хаяг: "Би Ди Сек ҮЦК" ХК
И-майл хаяг: оdbayar@bdsec.mn
Утас: 11-313108, 99203430, 94072846

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ