• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ШИЙДВЭР ГАРЛАА

2015-07-22 11:11:40
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 сарын 03 өдрийн 310 дугаар тоот тогтоолын дагуу “Бишрэлт индастриэл” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нийт 700,523 ширхэг хувьцааг, мөн дээрхи өдрийн 309 дугаар тоот тогтоолын дагуу “Монгол мах экспо” ХК-ийн 328,609 ширхэг хувьцааг хөрөнгийн биржийн жагсаалтаас хасах шийдвэр гарлаа.
СЗХ-ны 2015 оны 07 сарын 03 өдрийн 308 дугаар тоот тогтоолын дагуу "Шарын гол” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,231,389 ширхэг энгийн хувьцаанаас арилжигдаагүй үлдсэн 61,147 ширхэг энгийн хувьцааг хасаж нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,170,242 ширхэг энгийн хувьцааг холбогдох журам зааврын дагуу МХБ бүртгэлдээ өөрчлөлт оруулахаар боллоо.
 
Дээрхи тогтоолууд гарсантай холбогдуулан дараахи эрхүүд үүсч байна.
  • 2015 оны 4-р сарын 30-ны өдрийн “Бишрэлт индастриэл” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компаний хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай хувьцаа эзэмшигчид компанид хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх үүслээ. Эргүүлэн худалдан авах үнэ 2,509 төгрөг, шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08-р сарын 28-ны өдөр. Тус эрхийг хэрэгжүүлэх эрхийн хугацаа дуусгавар болоход компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно.
  • 2015 оны 4-р сарын 30-ны өдрийн “Монгол мах экспо” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компаний хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай хувьцаа эзэмшигчид компанид хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх үүслээ. Эргүүлэн худалдан авах үнэ 1955 төгрөг, шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08-р сарын 28-ны өдөр. Тус эрхийг хэрэгжүүлэх эрхийн хугацаа дуусгавар болоход компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно.

“Бишрэлт индастриэл” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг дор дурьдсан хаягаар хүлээн авна.
“Капитал Маркет Корпораци ҮЦК” ХХК
Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж
Утас: 330896, 88027272
Холбоо барих ажилтны нэр: Д.Нансалмаа
Цахим хаяг: info@mongoliancapitalmarket.mn

“Монгол мах экспо” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг дор дурьдсан хаягаар хүлээн авна.
“Капитал Маркет Корпораци ҮЦК” ХХК
Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж
Утас: 330896, 99195753
Холбоо барих ажилтны нэр: Л.Гантуяа
Цахим хаяг: info@mongoliancapitalmarket.mn

 

            Арилжаа, хяналтын алба              

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ