2015 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 11,583 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 15.086%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,010,596,181.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 1,006.97 нэгж болж 0.68%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,375,641,405,436.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ