• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ГЭГЭЭ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ӨӨРИЙН ЭЗЭМШИЖ БАЙГАА ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН АВАХЫГ КОМПАНИАС ШААРДАХ ЭРХТЭЙ

2015-07-02 17:25:13
“Монголын гэгээ” ХК-ий үнэт цаасыг бүртгэлээс хасах болсонтой холбогдуулан дараах эрх үүссэнийг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна. Үүнд:
    1.    “Монголын гэгээ” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааг нэг бүрийг нь 3457 / гурван мянга дөрвөн зуун тавин долоон / төгрөгөөр эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн шаардлагаа бичгээр гаргаж, өөрөө эсхүл харъяа гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан “ҮЦТТТХТ” ХХК болон “Монголын гэгээ” ХК-д хүргүүлнэ. Шаардлагад эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг зааж, гарын үсгээр баталгаажуулсан байхаас гадна иргэний үнэмлэхний хуулбарыг заавал хавсаргасан байна.
   2.    Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүний дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй.
 
Дээрх асуудлаар тус компанийн ажлын комисстой холбоо барьж шаардлагаа хүргүүлж болох бөгөөд дараах хаягаар холбогдоно уу.
 
Ажлын комиссын дарга Г.Отгонбаяр  
Комиссын гишүүн Н.Орхон
Холбоо барих утас: 99116670, 99100712   
И-майл хаяг: otgoo6670@yahoo.com
 
 
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ