• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-06-26 12:28:18
Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчны шинэчлэл” сэдэвт семинар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад зориулан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн биржид амжилттай, үр дүнтэй явагдлаа.
Уг семинарт СЗХ, ҮЦТТТХТ-ийн удирдлагууд болон МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар нар зохицуулалтын орчны шинэчлэлийн талаар танилцуулж, үнэт цаасны компаниуд болон арилжаа эрхлэгчдийн холбоотой харилцан санал солилцлоо.
Түүнчлэн зах зээлд оролцогч байгууллагууд тус бүр дээр үүсэж буй асуудлуудыг тусгайлан хэлэлцсэн бөгөөд МХБ-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудалгүй гэдэгт санал нэгдэж, МХБ-ийн зүгээс Back office-ийн холболтын хураамжгүй болгож зах зээлд оролцогчдоо дэмжихээр боллоо.
Мөн МХБ, ҮЦТТТХТ, үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон үнэт цаасны компаниуд өөрсдийн үүсээд буй асуудлыг 9 дүгээр сарын 1-ний дотор СЗХ-оор шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж хоорондын уялдаа холбоогоо сайжруулахаар боллоо.
  
 
 
  
   
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ