• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ШАРЫН ГОЛ" ХК БНСУ-РУУ БАЯЖУУЛСАН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР БОЛЖЭЭ

2015-06-22 15:29:14
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” ХК нь (MSE:SHG) Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах өөрийн олборлолт явагдаж буй нүүрсний уурхайн дэргэд шинэ нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулж нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь жилд 600,000 тонн түүхий нүүрс угаах хүчин чадалтай ба ингэсэнээр Шарын гол ХК нь экспортын чанарын шаардлагат нийцсэн нүүрс мөн дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд өндөр зэрэглэлийн чанартай нүүрс болон нүүрсэн бүтээгдэхүүн боловсруулан нийлүүлэх боломжтой болж байна. Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэр нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь нүүрс баяжуулах үйлдвэр болж байгаа бөгөөд дотоодын зах зээлд баяжуулсан нүүрс нийлүүлэх зорилготой цорын ганц нүүрс баяжуулах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар Шарын голын уурхай нь байгаль орчинд ээлтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.
 
 
2015 оны 6-р сарын 19-нд “Шарын гол” ХК нь Монгол улсын засгийн газар болон Өмнөд Солонгос улсын “Саммок Шиппинг” компанийн хоорондын хамтарсан компани болох “Монгол Саммок Ложистикс” ХХК-тай ойлголцлын санамж бичгийг Монголын Бизнесс эрхлэгчдийн дээд түвшний уулзалтын үеэр Их Тэнгэр цогцолборт зурлаа. Монгол улсын ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж ба бусад өндөр хэргэм зэрэгтэй эрхэмүүд Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үеэр байлцлаа.


Гэрээгээр, хоёр тал Шарын голын баяжуулсан нүүрсийг Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох хамтын ажиллагааг тохиролцлоо. Нүүрсийг ОХУ-аар дамжуулж БНАСУ-ын (“Хойд Солонгос”) эдийн засгийн чөлөөт бүсэд байрлах Ражин боомт руу төмөр замаар тээвэрлэх ба улмаар цааш усан онгоцоор Өмнөд Солонгосын зах зээлд хүргэгдэн очихоор төлөвлөсөн байна. Талууд эхлээд 25,000 тонн нүүрсийг туршилтаар тээвэрлэхээр урьдчилан тохиролцсон бөгөөд туршилтын тээвэр амжилттай хийгдсэнээр экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.
Шарын голын уурхай нь Улаанбаатар хотоос хойд зүгт 215 км, Дархан хотоос зүүн урагш 45 км зайд төмөр замын үндсэн шугам дагуу байрлалтай ба сайн чанарын нүүрсийг төрийн өмчит ДЦС-ууд, дотоодын цемент үйлдвэрлэгчид болон бусад хэрэглэгч нарт борлуулдаг. 1993 онд Монголын Хөрөнгийн Биржид (MSE: SHG) бүртгэгдсэн ба 2003 онд бүрэн хувьчлагдсан.

Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ