• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО ХАМТРАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2015-06-18 12:47:29
Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Санхүүгийн салбарын гурван гол тулгуурын хоёр нь болох үнэт цаасны салбар болон даатгалын салбар нийлээд санхүүгийн салбарын 2 орчим хувийг эзэлж буй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дээрх салбаруудын төлөөлөгчид хамтран ажилласнаар санхүүгийн салбар тэнцвэртэй хөгжих боломж бүрдэж, санхүүгийн салбарт чухал ахиц гаргана гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
 
  
Хамтын ажиллагааны эхлэл болгон талууд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санаж бичигт талууд үнэт цаасны зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан компанийн бонд нэвтрүүлэхэд хамтран ажиллах, даатгалын нөөц сангуудад төвлөрсөн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны зах зээлд оруулах, даатгалын компаниудаас IPO хийхэд МХБ-ээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчид болон салбарын мэргэжлийн байгууллагууд хооронд үр дүнтэй уулзалт, семинар, сургалтыг тогтмол зохион байгуулж байх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг тусгажээ.Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний эхэнд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч хатагтай Д.Чулуунцэцэг “цан” цохин Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээлээ. 
 
Талуудын шинээр нэвтрүүлэхээр зэхэж буй “Даатгагдсан компанийн бонд” нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, компаниудын хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлэх бол, даатгалын компаниудын даатгалын нөөц сангуудад төвлөрөөд буй 13 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөнөөс үнэт цаасны зах зээлд оруулснаар хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ