• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БЛЮСКАЙ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-06-15 15:54:37
“Блюскай секьюритиз ҮЦК” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах үнэт цаасыг СЗХ-ны 2015 оны 5 дугаар сарын 20-ны 243 дугаар тогтоолоор үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Иймд дээрх шийдвэртэй холбогдуулан Компанийн тухай хуулийн дагуу нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдаж авах, эсхүл өөрийн эзэмшиж буй хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх Та бүхэнд үүссэн болохыг мэдээллэж байна.
          ТУЗ-ын  2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот тогтоолоор нэмж гаргах энгийн хувьцааны  худалдах үнийг 554 төгрөгөөр тогтоосон.
         ТУЗ-ын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  №01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн сонголт хийх боломжийг бүрэн олгох зорилгоор хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
1.    Хувьцаа  эзэмшигчдийн зүгээс нэмж гаргаж буй хувьцааг 554 төгрөгөөр тэргүүн ээлжинд өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхээ хэрэгжүүлэх,  
2.     Хаалттай  хүрээнд  хувьцаа нэмж гаргасантай холбогдуулан өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдан авах шаардлагыг компанид гаргасан тохиолдолд уг шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг нэг бүрийг нь “ Монголын Хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан зохион байгуулагдаж буй үнэт цаасны арилжааны ханшаар худалдан авах,
3.    Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 28–ны өдрийг хүртэл “Блюскай секьюритиз ҮЦК” ХК дээр болон бусад брокер, дилерийн компаниудаар дамжуулан хүлээн авна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 70129060, 99048810  дугаарын утсаар авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүргийн 3 хороо, Тайваны төвийн 207 тоот
 
Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ